Тавтай морилно уу!

Gerel zurag

2016-12-26, 14:12

volleyball

Монголд анх Волейболын спорт үүсч хөгжсөн түүхээс... Анх Монгол оронд ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оноос хуучнаар Зөвлөлт Холбоот Улсаас ирж ажиллаж байсан нөхдүүд бөмбөгөөр тоглож нааддаг байсан нь залуу үеийхний сонирхлыг татаж бөмбөгтэй харьцах анхны мэдэгдхүүнийг бий болгосон. Дараахан ЗХУ-н Эрхүү хотноо суралцаж байсан Монгол оюутнууд уг тоглоомыг сонирхон өөрийн орны залуучуудын дунд дэлгэрүүлэхийг эрмэлзэн үзэж хуучнаар Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хороонд хүсэлт тавин захиа бичиж хоёр бөмбөг нэг торыг илгээж тоглох арга барилыг тайлбарлан ирүүлсэн байна. залуучуудын эвлэл эдгээр зүйлсийг хүлээн авч цэргийн залууучуудын байгууллагат албан ёсоор хүлээлгэн өгч залуучуудын дунд хөгжүүлэхийг үүрэг даалгавар болгожээ. Волейболлын спорт Монголд идэвхтэй хөгжсөн нь 1930-аад оноос Залуучуудын байгууллагын эрэгтэйчүүдийг нь 1, 2, 3-р шигшээ баг болгож, анхны тэмцээнүүд явагдаж эхэлсэн ба 1931-07 сараас биеийн тамирыг сайжруулах бүлгэмийн дэргэд эмэгтэйчүүд нь юугаараа дутахав гээд эмэгтэйчүүдийн шигшээ багийг байгуулсан. 1940-09 сард зохион байгуулагдсан улсын чанартай тэмцээнд хот хөдөөгийн 20-иод баг оролцсон олныг хамарсан анхны тэмцээн болсон. Манай Волейболчид ОУ-н чанартай тэмцээнд 1951 оноос оролцож эхэлсэн ба 1956 онд биеийн тамирын хорооны дэргэд анхны албан ёсны орон тооны улсын шигшээ багыг байгуулсан нь волейболын спортод чухал түлхэлт болсон. 1957онд Москва хотноо хуралдсан ОУ-Н 6-р их хурлаар Монгол улс дэлхий волейболын өнөр бүлд нэгдэн орсон түүхтэй. Тоног төхөөрөмж Тоглолтын талбай: Тэгш өнцөгтэй 2 ижил талбайгаас бүрдэх бөгөөд чөлөөт бүстэй байна. Талбайн хэмжээ нь 18х9м урттай байна. Тор : нь дунд шугамын дээгүүр сайтар давагдсан байх бөгөөд эрэгтэйчүүдийн тор нь 243см эмэгтэйчүүдийн тор нь 224см байна. Торны 2 хэсгээр өндрийг тохируулж байдаг. Торны урт 9,5м өргөн нь 1м байна. Нэг нүдний хэмжээ нь 10см дээд тал нь 5см өргөнтэй цагаан өнгийн материалаар хийгдсэн байна. Хязгаарны тууз: 5см өргөн 1см урт цагаан өнгийн 2 тууз шугамын харалдаа 2 босоо татагдана. Антен нь 10мм-ийн диаметртэй 190см өндөртэй уян хугарамхай эдээр хийгдсэн хязгаарлагч туузны баруун талд бэхлэгдсэн байна. Бөмбөг: Бүслүүрээрээ 65-67см, 260-280гр жинтэй даралт нь 294,3-318,82 км2/см уян зөөлөн арьсаар гадарласан, дотор хэсгээрээ резинэн эдлэлээр хийгдсэн, нэг өнгийн цайвар буюу цэнхэр шар, ягаан хосолсон алаг өнгөтэй байна 1895 онд АНУ-н Массачусете мужийн Б.Гелиок хотын коллежийн багш Уиллеим Морган гэгч нь талбайн теннисний торыг 2м өндөрт татаж дээгүүр нь сагсны бөмбөгийг хэдэн нийлдэг нөхдийнхөө хамт цохиж тоглоод үүссэн гэж үздэг. Зохиогч нь тухайн үедээ өртөг багатай хялбар энгийн тоглоом зохиохыг оролдсон нь энэ болно. Ийнхүү волейбол нь анх бөмбөгийн хөдөлгөөнт тоглоомын хэлбэрээр бий болж түүхэн хөгжлийнхөө явцад байнга шинэчлэгдэн сайжирснаар одоогийн сонгодог спортын түвшинд хүрэхдээ багагүй бэрхшээлийг даван туулсан. Анх сагсны бөмбөг, элэгдсэн хөл бөмбөг зэргийг ашиглаж байгаад одоо хэрэглэгдэж байгаа бөмбөгийг хийж тойрог бүхий шийдэлд хүрсэн байна. Анхын волейболын бөмбөгийг бид бүхний сайн мэдэх Spalding компани хийж байжээ. Анх 9 хүний бүрэлдэхүүнтэй тоглодог хэдэн удаа ч хамаагүй авдаг гэх мэт байснаас улмаар тоглолтын дүрэм зохиогдож түүнээс улбаалан техникүүд нь өдийг хүртэл хөгжиж иржээ. Анх үзүүлэх тоглолт нь 1896 онд Спрингфилдэд явагдсан ба 1897 онд анхны 10 зүйлтэй дүрэм АНУ-д боловсруулагджээ. 1900 оноос Волейболын спорт нь Ази тивийн орнуудад 1910 оноос Латин Америкд 1917 оноос Европын орнуудад түгэн дэлгэрсэн түүхтэй. 1913 онд Азийн анхны тэмцээн зохиогдсон бол Олон орныг хамарсан албан ёсны тэмцээн нь 1922 онд Рүглинд болсон байна. 1947-01-18нд Францын Парис хотноо "Олон улсын Волейболын Холбоо"-ны анхдугаар хурал болж 14 улс үүсгэн байгуулсан болно. Одоо Олон улсын Волейболын холбоо нь дэлхийн 218 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын байгууллага болон өргөжөөд байна.

Илгээх | 22 хүн уншсан | Бичсэн: amraa

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

volleyball

https://m.youtube.com/watch?v=EM94SXLFEao...

blocks

https://m.youtube.com/watch?v=xAUz_MAgOIA...

voll

https://m.youtube.com/watch?v=t6dcO4y9vhY...

(гарчиггүй)

0G Утасгүй харилцаа холбооны технологи 1940-өөд оны дунд үед үүсч бий болсон боловч 1980-аад оноо...

volleyball

Монголд анх Волейболын спорт үүсч хөгжсөн түүхээс... Анх Монгол оронд ардын хувьсгал ялсны да...

(гарчиггүй)

Энэ видеог үзэхэд таны компьютерт Flash тоглуулагч суусан байх хэрэгтэй.url=url wmurl=https://www.b...

33

...

Монгол улсын тvvх

Монгол орны байгаль газарзүйн шинж төрх эрт цаг бусад улс орны адилаар олонтоо хувьсан өөрчилөгдөж б...

Цахилгаан цэнэг

Цахилгаан цэнэг. Цэнэг хадгалагдах хууль. Кулоны хууль Цахилгаан цэнэг. Цэнэг хадгалагдах хууль. Ку...

соронзон орон

Гүйдлийн соронзон орон . Био-Саварын хууль. Геометрийн зөв хэлбэртэй гүйдэлтэй дамжуулагчийн соронзо...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 6838 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax